Итали улсад зохион байгуулагдах олон улсын зуны сургалтын сонгон шалгаруулалт

“NATURATION – Байгальд суурилсан хотын дахин төлөвлөлт” сэдэвт Итали улсад зохион байгуулагдах олон улсын зуны сургалтанд оролцох магистрант оюутныг сонгон шалгаруулна.
ХААИС-н Дархан-Уул аймаг дахь салбар сургуульд Европын холбооны хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй ДОМАНИ төслийн Ажлын багц-5н хүрээнд Итали улсын Катаниа хотноо зохион байгуулагдах “NATURATION – NATure-Based URban RegenerATION” сэдэвт зуны сургалтанд оролцох 1 магистрант оюутныг нээлттэй сонгон шалгаруулж байна.
Хугацаа: Итали улс, Катаниа хотод 2026 оны 9 дүгээр сарын 15–29 хооронд зохион байгуулагдана.
Санхүүжилт
Оролцогчийн дараах зардлыг бүрэн хариуцна. Үүнд:
• Олон улсын нислэгийн тийз 2 талын
• Байр
• Өглөө, өдөр, оройн хоолны томилолтын зардал
Материал хүлээн авах хугацаа, хаяг
2026.06.02-ны 17:00 цаг хүртэл дараах имэйл хаягаар илгээнэ үү.
international@sab.edu.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албанаас (Захиргааны блок, 2 давхар, 213 тоот) лавлана уу.



